Засгийн газрын 2022 оны 493 дугаар
тогтоолын хавсралт
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ
Нэг.Алсын хараа
1.1.Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хүртээмжийг үндэсний хэмжээнд
хангана.
Хоёр.Стратегийн зорилго, зорилт, хугацаа
2.1.Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулж, удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, онц чухал
мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах, уян хатан байдлыг сайжруулах, кибер аюулгүй байдлын талаарх бүх
нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх
замаар кибер орчинд мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хүртээмжийг үндэсний хэмжээнд хангахад энэхүү стратегийн
зорилго оршино.
2.2.Стратегийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1.кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх;
2.2.2.онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах;
2.2.3.хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шинээр бэлтгэх, давтан сургах;
2.2.4.кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.2.5.кибер аюулгүй байдлын уян хатан байдал, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх .
2.3.Стратегийг 5 жилийн хугацаанд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
2.3.1.I үе шат: 2022-2025;
2.3.2.II үе шат: 2026-2027.
Гурав.Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн
зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1/7