3.1.Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.1.1.кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх: 3.1.1.1.кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх; 3.1.1.2.кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээллийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд харилцан солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх; 3.1.1.3.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, тасралтгүй сайжруулах хяналтыг хэрэгжүүлэх; 3.1.1.4.кибер аюулгүй байдлыг хангах талаарх олон улсын стандартыг нутагшуулж, түүнд нийцүүлэн дүрэм, журам баталж, хэрэгжүүлэх; 3.1.1.5.кибер аюулгүй ба��длын эрсдэлийн үнэлгээнд суурилсан мэдээллийн аюулгүй байдлын хараат бус , хөндлөнгийн, мэргэжлийн үйл ажиллагааг бэхжүүлэх; 3.1.1.6.төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих. 3.1.2.Кибер орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох: 3.1.2.1.кибер орчинд хүний эрхэд халдах, худал мэдээлэл түгээх болон энэ төрлийн зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчинг шат дараатай сайжруулах; 3.1.2.2.кибер орчинд хүүхэд хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах; 3.1.2.3.кибер терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох. 3.2.Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 3.2.1.онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх; 3.2.2.төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад ашиглах мэдээлэл, холбооны тоног төхөөрөмж, мэдээллийн системийг шалган баталгаажуулах лаборатори байгуулах; 3.2.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон төрийн байгууллагын төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх; 3.2.4.онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад нөхөн сэргээх үйл ажиллагаа, хямралын үеийн удирдлагын 2/7

Select target paragraph3