тогтолцоог бүрдүүлэх;
3.2.5.их өгөгдөл, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, үүлэн технологи, машин сургалт зэрэг дэвшилтэт технологийн
хэрэглээнээс үүдэн гарах эмзэг байдал, аюул заналыг таних, эрсдэлийг бууруулах боломжийг сайжруулах.
3.3.Хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шинээр бэлтгэх, давтан сургах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ:
3.3.1.Бүх нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх:
3.3.1.1.бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт кибер аюулгүй байдлыг ханг ах мэдлэг олгох
агуулгыг тусгах;
3.3.1.2.кибер аюулгүй байдлыг хангах мэдлэг, ойлголт өгөх үндэсний хэмжээний аян, хөтөлбөрийг тогтмол зохион
байгуулах;
3.3.1.3.кибер аюулгүй байдлын чиглэлээр үндэсний болон олон улсын тэмцээн, сургалт, семинар тогтмол зохион
байгуулах.
3.3.2.кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулах:
3.3.2.1.кибер гэмт хэрэг, терроризмтой тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хүний нөөцийг бэлтгэх;
3.3.2.2.кибер аюулгүй байдал судлаачдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний а жлыг дэмжих хөтөлбөр
хэрэгжүүлэх;
3.3.2.3.кибер аюулгүй байдлыг хангах хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх богино, дунд, урт хугацааны сургалтыг
нэвтрүүлж, хэрэгжүүлэх;
3.3.2.4.кибер аюулгүй байдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих.
3.4.Кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1.кибер аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт харшлахгүй
үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон бүс нутгийн хэмжээний байгууллага тай хамтран ажиллах, олон улсын байгууллагад
гишүүнээр элсэх болон конвенцод нэгдэн орох боломжийг эрэлхийлэх;
3.4.2.кибер аюулгүй байдлыг хангах олон улсын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэх;
3.4.3.кибер аюулгүй байдлыг хангах хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа , шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр
дотоод болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах;
3.4.4.төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог хангах, жижиг, дунд, гарааны
бизнес эрхлэгч, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг өргөжүүлэх;
3/7