3.4.5.кибер аюулгүй байдлын өнөөгийн болон зорилтот түвшинг тогтоох, олон улсын стандарт, аргачлалыг нэвтрүүлэхэд
олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.4.6.мэдээлэл, харилцаа холбооны техник хэрэгсэл, программ хангамж, электроникийн үндэсний үйлдвэрлэл, инновац,
судалгаа, шинжилгээний хөгжүүлэлтийг дэмжиж, технологийн хараат байдлыг бууруулах.
3.5.Кибер аюулгүй байдлын уян хатан байдал, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд
дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв болон Зэвсэгт хүчний төвийг тус тус байгуулж, кибер
халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг тасралтгүй
хэрэгжүүлэх;
3.5.2.кибер халдлага, зөрчилд задлан шинжилгээ хийх тоон шинжилгээний лабораторийг байгуулж, кибер орчин дахь гэмт
хэргийг илрүүлэх, нотлох баримт бүрдүүлэх чадавхыг нэмэгдүүлэх;
3.5.3.кибер аюулгүй байдлыг хамгаалахад сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, шинэ төрлийн арга, техник
ашиглахыг дэмжих;
3.5.4.кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээлэл соли лцох суурь дэд бүтцийг хөгжүүлэх;
3.5.5.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд хоорондын ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох технологийн
шийдлийг нэвтрүүлэх;
3.5.6.тухайлсан салбар, чиглэлээр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулахад дэмжлэг үзүүлэх;
3.5.7.үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах, зөрчлийн үеийн нөхцөл байдлыг үнэлэх, хариу үйлдэл үзүүлэх,
тасралтгүй ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
3.5.8.кибер гэмт хэрэг, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын болон бүс нутгийн, мэргэжлийн байгууллагуудтай
мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
3.5.9."Үндэсний дата төв" УТҮГ-ын аюулгүй байдлыг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
3.5.10.онцгой нөхцөл байдал үүссэн (дайны) үед улсын хэмжээнд кибер орон зайг хамгаалах чадавхыг хөгжүүлэх;
3.5.11.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг шинэчилж, олон улсад итгэмжлэгдсэн байх нөхцөлийг хангах;
3.5.12.монголын интернэтийн харилцан холболтын үндсэн сүлжээний өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан интернэт гарцыг
нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах;
3.5.13.тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасын ашиглалт, давтамж хоорондын нөлөөлөлд хяналт тавих техникийн
нөхцөл (радио давтамжийн хяналтын эфир)-ийг бүрдүүлэх.
4/7